Говийн хөрс хүүхдийн зулай шиг нимгэн гэдэг дээ
2025-04-22 13:56:00

Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт “Хово” машинуудыг уралдуулжээ. Монголын түүхэнд анх удаа бид бартаат замын уралдаанд тов оврын “Хово” машин уралдууллаа хэмээн Автотээврийн төвийн дарга С.Батцэрэн бахдан ярив.
Баянхонгор аймагт байгалийн тэнцвэрийг нь харвал зундаа ган их болдог сул улаан шороо ихтэй маш их хэмжээний тоосжилттой. Нэмээд хаврын тоосжилт, салхи шуурга гээд улаанаараа эргэлдэж байхад зориулалтын бус машин уралдуулж хөрсөө сэндийчиж байгаагаа их л бахдан ярих юм. Бүр цаашдаа хүнд даацын машины уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулна гэжээ.
Өтгөн шар тоос манарган давхих нүүрс тээвэрлэсэн хүнд даацын машинууд, нүүрсний компаниудын хөлд үрэгдэж, өмнийн говь өвчиндөө ёолж байхад Баянхонгорын хөрс онгог дагшнаа барьж дийлэхгүй байгаа бололтой. Ингээд баячуудын зугаа цэнгэлийн төлөө Хонгор нутгийн хөрс шороо хүнд даацын машинуудын хөлд нэрвэгдэн цөлжилтөд идэгдсэн элсэн улаан говь болохнээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.