Кристиано Рональдо: Португал улс ДАШТ-д түрүүлэх нь миний карьерийн хамгийн том мөрөөдөл байсан
2022-12-12 10:41:00
37 настай хөл бөмбөгийн супер од Бямба гарагт болсон тоглолтын дараа талбайгаас гарахдаа уйлж байсан юм. Ийнхүү ДАШТ-ээ өндөрлүүлсний дараа Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Рональдо өчигдөр сошиал хуудастаа ийнхүү бичжээ.
“Португалийн шигшээ багтай дэлхийн аварга болох нь миний спортын замналын хамгийн том мөрөөдөл байлаа. Харамсалтай нь өчигдөр энэ мөрөөдөл төгсгөл боллоо. Би үүний төлөө тэмцсэн. Португалийн төлөө гэх миний сэтгэл тийм хурдан өөрчлөгдөхгүйг би бүгдэд дуулгамаар байна. Би үргэлж бүгдийн зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэгч байсаар ирсэн бөгөөд эх орноосоо хэзээ ч нүүр буруулахгүй. Одоохондоо үүнээс өөр хэлэх үг алга. Баярлалаа Португал, баярлалаа Катар. Мөрөөдөл минь үргэлж сайхан байсан. Одоо бид бүгдэд өөр өөрийнхөөрөө дүгнэх боломж олгож, цаг хугацааг хамгийн сайн зөвлөгч болгох хэрэгтэй” гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.