Кикбоксын ОУХМ Ч.Шижир-Эрдэнэ Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

2022-11-29 10:11:00

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын тамирчин Кикбоксын ОУХМ Чулуунбаатарын Шижир-Эрдэнэ Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдлаа.

Монгол улсын тамирчин Кикбоксын ОУХМ Чулуунбаатарын Шижир-Эрдэнэ нь 1989 онд Дундговь аймагт төржээ.

Тэрбээр 2007 оноос Кикбоксын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд эх орондоо төдийгүй тив дэлхий, олон улсад өндөр амжилт гаргасан шилдэг тулаанч юм. Түүний хувьд 2014 оноос Канад улсад сурч, ажиллаж, амьдарч байна.

Одоогоор Канад улсад мэргэжлийн муай тай бокс болон Кикбоксын 8 тулаан хийж, 8 ялалт байгуулаад байгаа юм.

Амжилтууд:

1. Азийн тулааны спортын наадамд - Тайланд улс Бангконг хот  (2009 он)

2. Монгол улсын Кикбоксын аварга , Алтан медал  (2010 он)

3. Дэлхийн цомын аварга Алтан медал - Австри улс Инсбург хот (2010 он)

4. Монгол улсын Кикбокс болон Мутай боксын 60кг жингийн Аварга, Алтан медал (2011 он)

5. Мутай боксын ДАШТ Мөнгөн медал - Тайланд улс Бангконг хот (2011 он)

6. Кикбоксын ДАШТ Мөнгөн медал - Грек улс (2012 он)

7. Канад Улсын Муайтай боксын мэргэжлийн Аварга, бүсний эзэн.  66кг жинд (2019 он)

8. Канад улсын Муайтай боксын мэргэжлийн Аварга, бүсний эзэн 63кг жинд (2019 он)

9. WKA холбооны Канад улсын Кикбоксын Аваргын бүсний эзэн 66кг  (2019 он)

10. WKA – Холбооны 63 кг жингийн Аварга, Бүсний эзэн - Канад улс (2022 он)

11.   Кикбоксын ДАШТ- ны Мөнгөн медал - Турк улс Анаталяа хот  (2022 он)


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.