“Ворлд шэйр” төлөөлөгчийн газар хүүхдүүдийн дунд спорт өдөрлөг зохион байгууллаа

2022-11-23 18:33:00

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан “Ворлд шэйр” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хүүхэд дэмжих” төсөлд хамрагддаг 130 хүүхдийн дунд намрын спорт өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг хүүхэд дэмжих төсөлд хамрагддаг нийт хүүхдүүдээ нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлэх нөхцөл боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулсан юм. Өдөрлөгийн хүрээнд хүүхдүүд буухиа тоглоом, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг тэмцээнд оролцож, оролцсон бүх хүүхдүүддээ “Ворлд шэйр” төлөөлөгчийн газрын хамт олон гарын бэлэг өгсөн юм. Ийнхүү төсөлд хамрагддаг хүүхдүүд нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлжээ.

Дашрамд сонирхуулахад “Дэлхийн Хүүхдийн Өдөр”-ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцийг (1989 он) баталсан өдөр юм. Тиймээс НҮБ-аас “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор жил бүрийн 11 сарын 20-нд тэмдэглэж, 130 гаруй орон нэгдсэн байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.