Замын хураамжаас жилд 30 тэрбум төгрөгийн орлого ордог
2022-08-10 14:40:00
Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах ажлын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Монгол Улсад замын төлбөр хураах нийт 35 цэг байдаг. Эдгээр цэгийг цахимжуулаагүй учраас орлого нь тодорхой бус байгаа гэв.
Жил болгон замын хураамжаас 30 орчим тэрбум төгрөгийн орлого ордог. Хэрэв төлбөр хураах цэгийг цахимд бүрэн шилжүүлж чадвал одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломж харагдаж байна. Тодруулбал, 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж байна гэж тэрбээр хэллээ.
Цаашид төлбөр авах 23 цэгийг бүрэн цахимжуулах юм байна. Ингэхдээ иргэдэд хүртээмжтэй байдлаар QR код уншуулах эсвэл картаар төлбөр тооцоо хийдэг зохион байгуулалтыг төлөвлөж байгаа юм. Улсын төсвөөс мөнгө гарахгүй. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх цахим шилжилт болно гэдгийг онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ