Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална

2025-10-29 14:40:00

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна.

 "Улаанбаатар хотод 2025-2028 оны хооронд төрийн оролцоотой хэрэгжиж буй, нийт 21694 өрх орох боломжтой есөн төсөл байна. Залуус 1, 2 төслүүдийг мөн ирэх онд эхэлнэ. 

Улаанбаатар хотод төрийн оролцоотой хэрэгжиж буй орон сууцнуудын борлуулалтын асуудлыг шийдэх ажлын хэсгийг өнөөдрийн хурлаар гаргалаа. Уг ажлын хэсгийг миний бие ахалж, Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдтай хамтран ажиллаж байна. 

Дээрх төслүүдийг эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчид болон төрийн албан хаагч нарт зориулсан орон сууцны төсөл болгох чиглэл өгсөн. Бид энэ ондоо багтаад танилцуулгаа Засгийн газарт хийнэ. 

Нэгдүгээрт ипотекийн зээлийн эх үүсвэрийг хаанаас олж болох талаар судална. Мөн энэ салбарын ажилтнуудаас судалгаа авна. Нийслэлийн хэмжээнд 22 мянга орчим багш ажилтан байна. Тэдний тэн хагас нь орон сууц нэн шаардлагатай гэсэн тооцоо судалгаа бий. 

Урьдчилгаа багатайгаар буюу 5-10 хувийн урьдчилгаа төлж, 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг судална" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.