БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ

2025-10-29 13:44:00

БНХАУ-ын Засгийн газраас үйлдвэрлэлийн салбар дахь илүүдэл хүчин чадал, нийлүүлэлтийн илүүдлийг бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсаас авах нүүрсний эрэлт нэмэгдэж байна.

Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улс 2025 оны есдүгээр сард БНХАУ руу 9.29 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2015 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

БНХАУ сүүлийн саруудад нүүрсний үйлдвэрлэлд тодорхой хязгаарлалт тогтоогоод байсан. Уг арга хэмжээ нь тус улсын “хэт үйлдвэрлэл, бага үнийн эсрэг” anti-evolution” кампанит ажлын нэг хэсэг юм.  Уг  шийдвэрийн үр дүнд дотоодын эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн найман сарын турш дээд түвшинд хадгалагдаж байна. Мөн ган үйлдвэрлэлд ашиглагддаг металлургийн нүүрсний фьючерс үнэ 2025 оны 7  сараас хойш 30 хувиар өсжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.