Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай

2025-10-24 12:25:00

Гэр хорооллын айл өрхийн орой,шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2017 оноос Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж эхэлсэн. Шөнийн тариф нь жил бүрийн 11-р сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилдэг.

Шөнийн тарифт нийслэл болон аймгийн төв, 10 мянган дээш хүн амтай сум, суурин хамрагддаг. Дараах нөхцөлийг хангасан айл өрхийн шөнийн тарифт шилжинэ.

  • Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
  • Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
  • Цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд

Шөнийн тарифын хөнгөлөлтийг оройн 21 цагаас өглөөний 09 цаг хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд тооцно. Хэрэглэгч нь 220В-ын сүлжээнд холбогдсон бол 1500 кВт.ц хүртэлх 380В-ын сүлжээнд холбогдсон бол 3000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100% хязгаараас давсан хэрэглээг 50% хөнгөлөх юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.