Улстөрийн матарскоф: Та нар хэвийн хэмжээнд бензин авчихаач дээ гуйж байна
2025-10-22 14:01:00
Засгийн газрын хуралдаанаар түлш, шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллээс хамгийн анхаарал татсан асуудал аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Г.Дамдинням бидний хувьд зохиомол хомсдолын бэрхшээлтэй тулгараад байна. Улаанбаатар хотод ердийн үед өдөрт 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Гэтэл сүүлийн өдрүүдэд 1800 тонн шатахуун нийлүүлээд оочер, дугаар татрахгүй байна.
Манай нийт хэрэглээний 92 хувийг дангаар хангадаг ОХУ-ын нефть боловсруулах 22 үйлдвэрт геополитикийн асуудлаас болоод эвдрэл гэмтэл үүсжээ. Улмаар улсын нийт хүчин чадлын 30-40 хувь нь доголдсон гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор ОХУ он дуустал АИ92 автобензинд хязгаарлалт тогтоосон.
Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн ээлжит завсар энэ сарын 15-нд дууссан. Үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байгаа учраас нийлүүлэлт багассан. Энэ асуудлаар ОХУ-тай холбогдоод асуудалд анхаарал тавихыг сануулсан.
АИ92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Гол нь иргэдэд сандарч тэвдэлгүй, автомашины шатахууны саваа бүтэн дүүргэлгүй, ердийн хэрэглээгээр авахыг уриалж байна.
Өдөртөө 20-30 литр бензин аваад өдрийнхөө ажлыг залгуулаад явдаг байсан хүмүүс одоо шатахууны саваа бүтэн дүүргээд 50,60,100 литрээр нь аваад байгаа учраас хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөртөө 2000 гаруй тонн шатахууныг нийлүүлээд байхад л ховх сорчхоод байна. Тиймээс Улаанбаатарт бага зэргийн хязгаарлалт тогтоож байгаа. Ард иргэд тайван, амгалан байж хэвийн хэмжээгээр шатахуун хэрэглээд байвал байдал тогтворжчихоор байна.
БНХАУ-аас бид сард 3000 гаруй тонн Евро5 стандартын АИ92 шатахуун авдаг. Энэ сард бид 7000 тонныг авахаар захиалсан. Гэвч шатахууны шокоос болж хүрэлцэхгүй болж байгаа учраас 14.000 тонныг авахаар манай яамныхан БНХАУ-д ажиллаж байна. Би өнөөдөр ОХУ-ын Элчин сайдтай уулзана. Ер нь байнга л уулзаж байгаа. Бүгд л тасралтгүй ажиллаад явж байна.
Бензин бол тасрахгүй. Хамгийн гол нь хэрэглээгээ хэвийн хэмжээндээ байлгахыг л уриалъя. Шатахууны импорт хэвийн хэрэглээний түвшинд үргэлжилж байгаа. Бүгд оочерлож байгаад л машиныхаа шатахууны савыг автоматаар дүүргээд байвал нөхцөл байдлыг тогтворжуулахад хугацаа орох нь. Гэхдээ ОХУ-ын талаас нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн. БНХАУ-ын гэрээ, хэлцэл хэрэгжиж байна Ойрын үед байдал тогтворжино.
Улирлын шилжилттэй холбоотойгоор шатахууны нийлүүлэлтийн шок жил бүр болдог. Бид энэ долоо хоногтоо багтаад нөхцөл байдал хэвийн болно гэсэн хүлээлттэй байна. Хэвийн хэрэглээгээрээ шатахуун авбал өнөө, маргаашгүй л тогтворжих гээд байгаа юм. Оочерлох, дугаарлах, байгаа дээр нь авах гэж дайрч буйгаас болж хэрэглээ эрс өсчхөөд байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл нэг машинд олгох шатахуунд норм тогтоохоос өөр аргагүй. Яагаад гэвэл бүгдэд хүртээх ёстой шүү дээ. Дахиад хэлье, хэвийн хэмжээгээрээ хэрэглээд явбал байдал тогтворжчихно гэлээ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын яамны удирдлагуудтай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ
Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ
ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа
ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
Насны хишиг анх удаа авах ахмадуудын анхааралд
Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна