ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ

2025-10-28 13:37:00

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ. Жамсранжавын Болд нь 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Цагдаагийн дээд сургууль Удирдлагын академи, Билиг дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Ахисан түвшний боловсролын сургуульд тус тус суралцаж төгссөн. Хууль зүйн доктор.

1996 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байв. Тодруулбал: 

  • 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  • 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
  • -2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
  • 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. 

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар түүнд 2021 онд "Хошууч генерал" цол хүртээсэн. Түүнчлэн 2023 онд түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж байсан юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.