Энэ сарын 12-ноос Хөшигийн хөндийд ШИНЭ ХОТ барьж эхэлнэ

2022-08-10 14:30:00

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулах үеэр ирэх баасан гарагаас Хөшигийн хөндийд шинэ хот барьж эхлэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ. 

Тэрбээр, "Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод хот хавийн инженерийн дэд бүтцийн ажлын зургийг эцэслэн баалсан бөгөөд төсвийг тооцоолсон. Эхний ээлжинд 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцсон. Энэ хүрээнд Улаанбаатар хот дахь зарим төр, захиргааны байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улмаар энэ тухай Засгийн газрын тогтоол албажлаа. Инженерийн дэд бүтэц, ажлын зураг гарсантай холбоотойгоор энэ жил 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Иймд эхний инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. Тодруулбал, онгоцны буудлын урд талын таван худгаас төлөвлөлтийн дагуу цэвэр усны шугам сүлжээний ажлыг эхлүүлж байна. Мөн Зуун мод хотод цахилгааны шугам хийгдэж байгаа бөгөөд үүнээс 35 станцыг Хөшигийн хөндий дэх онгоцны буудал буюу эдийн засгийн чөлөөт бүс рүү татах ажил эхлэхэд бэлэн болсон. Түүнчлэн үерийн далангийн тодорхой хэсгүүдийн ажил эхлэхэд бэлэн болоод байгаа.

Эдгээрийг хийж гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан тул ажил наймдугаар сарын 12-нд буюу Баасан гарагт эхлэх юм. Мөн 2023 оны улсын төсөвт уг ажилд 200 гаруй тэрбум төгрөгийг суулгах асуудлыг үе шаттай ярьж байгаа.

Түүнээс гадна, Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил 10-20 жил хийх төлөвлөлтөөр байгаа гэдгийг хэлье" гэлээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.