Л.Энх-Амгалан: Тойргийн бус хүүхэд элсүүлсэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдэд хариуцлага тооцно
2022-08-09 18:51:00
Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл маргаашнаас эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр БШУЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хороон дээр хамран сургах тойргийг зарлаж, төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилсан төлөвлөлтийг хийж, шинэчилнэ гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр, "Төрийн цэцэрлэг, сургуульд хамран сургах тойргийн бус хүүхэд бүртгэдэг тодорхой авлигын сүлжээ байсныг нуухгүй. Тухайлбал, Нэгдүгээр сургуульд элсэн ороход нэг сая төгрөг авч, орон сууцныхаа ордер дээр бичүүлж, түүгээр нь бүртгэл хийдэг сүлжээ байсан. Иймд АТГ-тай хамтран энэ жилийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн ил тод, нээлттэй, шударга байлгах бололцоог бүрдүүлж ажиллана. Эцэг, эх асран хамгаалагчид болон төрийн бус байгууллага бидэнтэй хамтран ажиллах ёстой. Цаашид ямар нэг шалтгаанаар тойргийн бус хүүхэд элсүүлсэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчтэй хариуцлага тооцох алхмыг эхлүүлж байна" гэлээ.
Нийслэлийн ачаалалтай сургууль, цэцэрлэгийн сурагчдын 40-50 хувь нь тойргийн бус хүүхэд байсан гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс энэ жилээс хүүхэд бүр тухайн хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах боломжийг нь тэгш олгоно гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ