Мэрилин Монрогийн хөрөг 195 сая ам.доллар хүрчээ
2022-08-05 10:10:00
Америкийн алдарт уран бүтээлч, поп-арт урсгалын гол төлөөлөгчдийн нэг Энди Уорхолын бүтээсэн, Мэрилин Монрогийн хөрөг “Christie's”-ийн дуудлага худалдаагаар 195 сая ам.доллароор зарагдаж, шинэ эзэндээ очив. Нэг ам метр хэмжээтэй, "Shot Sage Blue Marilyn” нэртэй уг зургийг Энди Уорхол 1962 оны сүүлчээр буюу Мэрилийн Монрог нас барсны дараахан бүтээсэн түүхтэй. Э.Уорхол өөрийн уран бүтээлийн шүтээн болсон М.Монрогийн хөргийг олонтоо бүтээсэн байдаг.
Урьд нь мөн дуудлага худалдаагаар Леонардо да Винчигийн “Salvator Mundi” 450 сая, Пабло Пикассогийн “Les Femmes d'Alger” 179.4 сая ам.доллар хүрч байв. “Christie's”-ийн ТУЗ-ийн дарга Алекс Роттер "Shot Sage Blue Marilyn” зургийг “Америкийн поп урсгалын ноён оргил, дуудлага худалдаанд тавигдсан, XX зууны хамгийн чухал бүтээл” хэмээн тодорхойлжээ. Энэ зураг түүний хамгийн ур гаргаж хийсэн бүтээлүүдийн нэг. “Silkscreen printing” буюу торгон материал ашиглан барлаж бүтээсэн байна.
Уг бүтээлийн өмнөх эзэмшигч нь Швейцарын алдарт цуглуулагч Томас Амманн юм. Томас болон Дорис Амманны нэрэмжит сан (Thomas and Doris Ammann Foundation Zurich) "Shot Sage Blue Marilyn” болон энэ өдөр зарагдсан бусад бүтээлээс олсон мөнгийг хүмүүнлэгийн ажиллагаанд зарцуулах гэнэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ