Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжихгүй

2021-11-15 15:29:00

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар 2022 оны улсын төсөвтэй холбоотой асуудал болон Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг хэлэлцсэн байна. Тус намын бүлэг хуулийн төслийг дэмжихгүй гэж үзжээ.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж байгаа. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн хэлэлцэх явцад гишшүд байр суурь эсрэг байсан учраас  бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан юм.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ хуулийн төсөлд Жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах, тус сангаас хохирогчдод олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байсан. Уг асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэдэг шийдвэрт хүрлээ. Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болсон. Нэгэнт хувийн хэвшлийн явуулж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж үзсэн” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.