Багш яагаад ажилдаа дургүй болж байгааг бодооч САЙД АА

2024-09-16 15:20:00

Бараг хүүхэд бүр багадаа багш болно гэж мөрөөддөг, үлгэрлэдэг тийм бахархам мэргэжил байлаа БАГШ гэж. Гэтэл одоо багш болохоос татгалздаг, багш болсон нэгэн нь ажлаа хийхээс татгалздаг болжээ. Ажлаа орхиж байгаа багш нарын ихэнх нь ачаалал их, цалин хангамж байгаад шантарч цуцаж байна Ингээд боловсролын салбар жилээс жилд доройтож, ерөнхий боловсролын сургуулиуд багшлах хүчний хомсдолд ороод байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долдугаар сард гаргасан судалгаанд дурдсанаар улс орон даяар 4200 орчим багшийн хомсдол үүсчээ. Харин салбарын сайд П.Наранбаяр ажлаа авсныхаа дараа багшийн хомсдолыг арилгана гэж мэдэгдсэн амандаа хүрэх гэсэн дээ ч юм уу үнэхээр аргаа барсандаа ч юм уу эсвэл үнэхээр хамгийн боломжит хувилбар нь ч юм уу нэгэн санал дэвшүүлэв.

Тэрбээр, Гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно. Өөрөөр хэлбэл

математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавр зэрэгтэй иргэд багшлах эрхийн сургалтад хамрагдах боломжтой болгожээ.

Мөн дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4 дүгээр түвшний оюутнууд багшлах эрхийн сургалтад хамрагдаж багшлах эрхтэй болох зохицуулалт бүхий журам баталжээ.

Гэвч багш гэдэг мэргэжлээс, ачааллаас нь зугатаж байгааг сайд ойлгоогүй бололтой. Тулгамдаж байгаа асуудлынхаа үндэс суурийг нь бодоод үзвэл хүчээр хэдэн багш нэмээд боловсролын салбар дахь уналт сэргэхгүй. Багшлах ур чадвар гэж тусдаа зүйл бий. Багш яагаад ажилдаа дургүй байгааг бодоод үзээч  САЙД АА !

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.