Телеграм платформыг ашиглан залилах гэмт хэрэг эрс нэмэгдэж байна
2025-01-15 10:38:00
Телеграм нь дэлхий даяар 950 сая гаруй хэрэглэгчтэй, харилцааны платформ бөгөөд 2013 онд ОХУ-ын программист Николай Валерьевич Дуров дүү Павел Дуров нар үүсгэн байгуулж байжээ. Телеграм үүсгэн байгуулагдсан цагаас хойш 4 тэрбум гаруй ам.долларын ашигтай ажилласан ба хэрэглэгч сард дунджаар 3 цаг 45 минутыг телеграм сүлжээнд өнгөрүүлдэг байна.
Энэхүү платформ нь нууцлал өндөртэй, мэдээлэл гарган авах боломжгүй зэрэг гэмт этгээдүүдэд таатай нөхцөлтэй байх тул залилагчид телеграм платформыг ашиглах шалтгаан нөхцөл болдог.
Тэгвэл цагдаагийн байгууллагад 2021-2023 онд 121.154 гэмт хэрэг бүртгэгдсэний 27942 буюу 23.1% нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн он тус бүрээр нь харуулбал, 2021 онд 4825, 2022 онд 8563, 2023 онд 9270, 2024 онд 5284 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед манай улсад телеграм платформыг ашиглан залилах гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаа бөгөөд гэмт этгээдүүд иргэдийг дараах замаар олзолж, төөрөгдөлд оруулдаг. Үүнд:
Хохирогчдыг цахим орчноос хайж олох улмаар харилцаа тогтоон, урихдах, итгэл олж авах, сувгийн админ, телеграммын туслах ажилтан, мэргэшсэн эксперт мэт заавар, зөвлөмж өгөх, шинээр элсэн орсон гишүүн мөнгө хожсон, азтан болсон мэт бусдын санаа бодолд нөлөөлөх замаар залилах гэмт хэрэг үйлддэг.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд:
- Телеграм хаягаа устгах эсвэл телеграм хаягт privacy тохиргоо хийх
- Ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх
- Хэрэв нэгэнт мөнгөө шилжүүлсэн тохиолдолд дахин хэзээ ч мөнгө шилжүүлэхгүй байх
- Ажилд орохын тулд хувийн батлан даалт гэх /эмзэг мэдээлэл, зураг бичлэг, нууц үг/ хэн нэгэнрүү явуулахгүй байх
- Интернет банк, цахим хэтэвч бусдад ашиглуулахгүй байх
Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэнэ үү.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв