Машин замаа зассан ч явган хүний замаа хөсөр хаяв
2024-10-22 11:15:00
Улаанбаатарын авто замын их засварын ажил сайн, муу шүүмжлэлийн дунд үргэлжилж, хүйтний улиралтай золголоо. Гэвч цас, бороог ч үл ажран заасан хугацаандаа хийгдсэн зам засварын ажил шүүмжлэл дагуулав. Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг засварлахад хэсэг замд долгион үүссэн нь цахим орчинд шуугиан дэгдээж, олон нийтийн шүүмжлэлийн бай болсон. Ийнхүү нүдэнд ил харагдахаар асуудал үүссэн учраас зам засварын ажлыг дулааны улирал хүртэл зогсоов. Учир нь хасах градуст авто замыг хучих боломжгүй буюу технологийн горим алдагдах эрсдэлтэй.
Энэ жилийн зам засварын ажил ингээд дуусдаг юм байж. Гэвч явган хүний замаа яах билээ...? Стандартаа барьж ажиллана хэмээн бордюр солихдоо явган хүний замаа хуулчихсан, эргээд засварлаагүй олон жишээ байна. Түгжрэлээс халширсан иргэд алхъя гэсэн ч зам нь алга. Тусгай хэрэгцээт иргэд, тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд бүр ч хэцүү асуудал болж буй нь тодорхой. Иргэндээ ээлтэй хот болгохын төлөө ажиллаж буй атлаа машин замдаа л анхаарч, хүний замаа хөсөр хаяв. Эсвэл нэг ажлыг хийхдээ нөгөө ажлыг мартдаг монгол зан юм уу. Унадаг дугуй, суррон, скүүтерт замаа булаалгасан явган иргэд одоо чихэлдээд алхах зам ч үгүй боллоо хэмээн эхнээсээ халаглаж, цахим орчинд бухимдлаа илэрхийлж байна. Жавар тачигнасан өвлийн улирлаас өмнө замтай болох юмсан даа нийслэлийн удирдлагууд минь...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв