“БАЯР-ЭРСДЭЛ” зэрэг оршиж байдаг
2024-12-21 14:34:00
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна.
Гэр, оффисоо чимэглэж өнгөлөг, гэрэлтсэн сайхан байгаа ч аюул эрсдэлээс сэргийлдэг байх нь чухал. Учир нь гацуур модноос шалтгаалж гал гарах эрсдэлтэй. Гацуур мод нь ихэвчлэн хуванцар, нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг. Мөн айлууд ихэвчлэн цонхныхоо дэргэд хөшигтэй наалдуулж зассанаар гал цааш тархах үндэс болдог байна. Ялангуяа орон сууцанд гал гарвал олон хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, унтахдаа, өглөө ажилдаа явахдаа тогтмол унтрааж хэвших хэрэгтэй юм.
Сүүлийн үед хүмүүс харьцангуй өөрсдийгөө эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байж, зөв зүйлийг хэвшил болгосон нь гудмаар алхаж буй иргэдтэй ярилцахад анзаарагдаж байна.
Төв талбайгаар алхаж буй иргэдээс гацуур модны гэрлийг хэр удаан хугацаанд асаадаг, гарахдаа залгуурыг нь салгадаг эсэх талаар асуусан юм. Тэд бүгд л гацуураа засаж, зарим нь хөшгөө хүртэл гэрлээр чимэглэжээ. Ингэхдээ бүгд орой унтах, өглөө ажилдаа явах үедээ үргэлж гацуур, гэрэл чимэглэлийнхээ гэрлийг салгаж, бүр зарим нь зөвхөн оройн цагаар 30 минутаас 1 цагийн хугацаатайгаар гацуур, гэрлэн чимэглэлээ асааж хэвшсэн гэдгээ ярьж байна.
Тэдний өдөр бүр хийж хэвшсэн энэ зүйл угаасаа л ингэдэг шүү дээ гэх бодлыг төрүүлж байна уу? Гэхдээ та ганцхан л удаа энэ зүйлийг хийгээгүй, шалгаагүй, мартсан тохиолдолд хоромхон зуурын хугацаанд маш том аюул учрах эрсдэлийг үүсгэж магадгүй.
Тиймээс жаахан гэлтгүй зөв зүйлийг хэвшил болгож чадвал та өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ, бүр цаашлаад таны үр хүүхэд, эргэн тойрны хүмүүс чинь танаас суралцаж, нэгэндээ хэлж зөвлөж, өөрсдийгөө аюулаас сэргийлж чадах дадлыг өөртөө суулгаж чадна.
Та хэн нэгэнд эрсдэлээс сэргийлэх хөшүүрэг нь болсон ЗӨВ ХЭВШИЛТЭЙ, ЗӨВ ХҮНИЙ нэг нь байгаарай.
Цахилгааны хэрэглээгээ хэтрүүлэхгүй байж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлээрэй. Хэтрүүлээд хэрэггүй...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна