Ээжүүд ирээдүйнхээ эсрэг
2026-02-02 12:54:00
Сүүлийн жилүүдэд вакцин эсэргүүцэх үзэл дэлхий даяар нэмэгдэж, олон нийтийн эрүүл мэндэд бодит аюул учруулах болсон. Вакцин эсэргүүцэгчид нь вакцин хүний биед хортой, гаж нөлөө ихтэй, эсвэл огт хэрэггүй гэж үздэг. Ихэнх тохиолдолд тэдний итгэл үнэмшил нь шинжлэх ухааны нотолгоонд бус, цахим орчин дахь баталгаагүй мэдээлэл, цуурхал, айдаст тулгуурласан байдаг нь өнөөдрийн Монголын ээжүүдийн нэгдэл гэх нэртэй бүлгэмээс хийж буй вакцин эсэргүүцэгчдийн хэвлэлийн хуралд оролцогчдын ярьж буй зүйлсээс харагдаж байна.
Хэн, ямар эрх ашгаар Монголын ээжүүдийг ийм зүйлд ингэж зоригтойгоор уруу татаж байна. Тухайн хуралд нэгэн ахмад эм зүйч оролцон би дөрвөн хүүхэд төрүүлсэн нэг нь нас барсан, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болсон энэ бүхэн одоо бодоход вакцинаас л болсон гэж ярьж байх юм. Шинжлэх ухааны наад захыг заалгасан хүнд эм бэлдмэл зөвлөх эрхтэй хүн яаж ийм харанхуй бүдүүлэг үг хэлж чаддаг вэ? Хэн ямар зорилгоор тархи угааж байгаа вэ?
Өнөөдрийн хэвлэлийн хурлын гол онцолж байгаа зүйл нь COVID-19 вакцин. Мэдээж дэлхий даяар паникт автаж маш хурдтайгаар вакцин шинээр бүтээж турших хугацаагүйгээр тарьсан ч маш амжилттайгаар вирусийн тархалтыг буруулж чадсан. Харин дараа нь SARS-CoV-2-ийн эсрэг дархлаа сайжруулж, халдвар авах, өвчлөх, хүнд хэлбэрийн өвчний эрсдэлийг бууруулдаг гэдгийг олон томоохон судалгаагаар нотолдог. Жишээ нь:
-
WHO-ийн Европын бүс нутгийн судалгаа нь COVID-19 вакцин нь COVID-19-тэй холбогдсон эмнэлэгт хэвтэх, хүнд хэлбэрийн үр дагаврыг (жишээ нь ICU-д орох, нас барах) 50-аас дээш хувиар бууруулж байсныг харуулжээ.
-
Ахмад болон эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн дунд вакцин хийлгэсэн тохиолдолд COVID-19-тэй холбоотой нас баралт 92-аас дээш хувиар буурсан бөгөөд ICU-д орох магадлал ч эрс багассан.
-
Нас өндөр хүмүүс дээр хийсэн системат хяналтын тойм судалгаагаар COVID-19 вакцин нь SARS-CoV-2-ийн халдвар болон COVID-19-оор нас барах эрсдэлийг 80-аас дээш хувиар бууруулсан байна.
Вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, аюулгүй аргуудын нэг гэдэг нь олон жилийн турш батлагдсан.Вакцинжуулалтын ачаар салхин цэцэг, улаан бурхан, сахуу, полиомиелит зэрэг олон аюултай өвчин дэлхий даяар эрс буурсан, зарим нь бүр устсан.
Вакцины гол ач холбогдлууд:
-
Хувь хүнийг хамгаална – Дархлааг сайжруулж, хүнд хэлбэрийн өвчлөлөөс сэргийлнэ
-
Нийгмийг хамгаална – Дархлаа султай, вакцин хийлгэж болдоггүй хүмүүсийг хамгаална (сүргийн дархлаа)
-
Эрүүл мэндийн ачааллыг бууруулна – Эмнэлгийн зардал, нас баралтыг багасгана
-
Ирээдүйг хамгаална – Халдварт өвчний дэгдэлтийг хяналтанд байлгахад чухал
Вакцин эсэргүүцэх нь зөвхөн тухайн хүний сонголт мэт харагдавч бодит байдал дээр бусдын эрүүл мэнд, амь насанд нөлөөлдөг ноцтой асуудал шүү. Шинжлэх ухаанд суурилсан, баталгаатай мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах нь бидний нийгмийн хариуцлага билээ. Вакцин бол аюул биш, харин хүний амь насыг авардаг хамгийн хүчтэй хамгаалалт юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
УНТЭ-ийн захирал Л.Бямбасүрэнг хууль бусаар чөлөөлжээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын яамны удирдлагуудтай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ
Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ
ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа
ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
Насны хишиг анх удаа авах ахмадуудын анхааралд
Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна