УНТЭ-ийн захирал Л.Бямбасүрэнг хууль бусаар чөлөөлжээ
2026-02-02 11:49:00
Өнгөрсөн Баасан гаригт Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд “УНТЭ-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг чөлөөллөө” гэх мэдээлэл тавигдаж, яамны төрийн нарийн бичгийн дарга Очирбат тэргүүтэй цөөн хүмүүсийн зурагтай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл тус мэдээлэлд эгдүүцсэн тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс Д.Очирбат нь хүчин төгөлдөр бус, ирц хүрээгүй хуралдаанаар Л.Бямбасүрэнг чөлөөлсөн талаар цахим орчинд бичиж, шүгэл үлээж эхэллээ.
Эрүүл мэндийн тухай хуулиар төрийн өмчит эмнэлгийн удирдлагыг солих, өөрчлөх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд тус хуулийн 17-р зүйлд зааснаар төрийн өмчит эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийн төлөөлөл 3, эмнэлгийн төлөөлөл 3, олон нийтийн 3 гээд нийт 9 гишүүнтэй байдаг бөгөөд 01 сарын 30-ны өдөр хуралдсан ТУЗ-ийн хуралд Очирбат өөрөө орсоноор нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй буюу хүчингүй ирцтэй хуралдаж шийдвэр гаргасан байна. Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн ТУЗ хуралдахад ирц 70% хангасан байх шалгууртай бөгөөд эрх мэдэлтнүүд хууль бус томилгоог хийж гаршсаны адилаар хууль бусаар ажлаас чөлөөлөх явдлыг хүчээр хийдэг болсоны жишээ энэ явдал болжээ.
Тус эмнэлгийн ТУЗ-ийн журам болон хуулиар аль алинаар нь нийт гишүүдийн 6 нь ирсэнээр ТУЗ-ийн хурал хүчин төгөлдөрт тооцогддог аж, гэтэл ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга яаран хурал зарлаж, очих боломжгүй хэмээн мэдэгдсэн ТУЗ-ийн гишүүдийг “ир” хэмээн тулгаж, ийнхүү ирц бүрдээгүй хуралдаанаар УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгчийг чөлөөлсөн шийдвэр нь улс төрийн үйл явц байж болзошгүй хэмээн УНТЭ-ийн эмч, ажилчид мөн үзэж буйгаа цахим орчинд илэрхийлэн бичсээр байна. Д.Очирбат нь өмнө нь УНТЭ-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өвчтөний амь нас эрсдэж, хариуцлага алдсанаар тус албан тушаалаас чөлөөлөгдөж байсан ч одоог хүртэл тус эмнэлэгт ашиг сонирхол нь байсаар байгаагийн тод жишээ энэ удаагийн ТУЗ-ийн хурлыг хууль бусаар хуралдуулж, хүчингүй шийдвэрээр томилгоо хийх оролдлого хийж байгаагаас тод томруун харагдаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын яамны удирдлагуудтай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ
Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ
ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа
ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
Насны хишиг анх удаа авах ахмадуудын анхааралд
Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна