Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын яамны удирдлагуудтай уулзлаа
2026-01-30 18:01:00
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, дэд сайд Д.Гантулга болон холбогдох газрын дарга, албан тушаалтнуудыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар санал солилцож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодлогын нэгдмэл байдлыг хангах асуудлаар ярилцлаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын салбарт хэрэгжих барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэж, улсын төсөвт дарамт үүсгэхгүй байх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцлов. Түүнчлэн шинжлэх ухаан, инновацын хөгжилд чухал үүрэгтэй Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг боловсролын салбартай илүү нягт уялдуулж, судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд хамтран ажиллахыг чиглэл болголоо.
Боловсролын сайд П.Наранбаяр салбарын цахим шилжилт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багш, ажилтнуудын цалингийн асуудал нэн тэргүүнд анхаарах чиглэл гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг хүүхэд-нэг ухаалаг дэлгэц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг дурдав.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд эрдэм шинжилгээний цогцолборуудыг бүс бүрд байгуулахаар төлөвлөсөн боловч одоогоор говийн бүс буюу Өмнөговь аймаг, төвийн бүс буюу Орхон аймагт уул уурхайн салбарт түшиглэн байгуулах ТЭЗҮ хийгдээд байгаа бөгөөд бусад бүс, байршлуудад ТЭЗҮ хийгдээгүй байгаа гэсэн юм.
Мөн багш, ажиллагсдын цалингийн бүтцийг шинэчлэн өөрчилж байгааг онцолж, 2025 онд ерөнхий боловсролын сургуулиудад 4000 орчим багшийн дутагдалтай байсан бол өнөөдрийн байдлаар 1000 гаруй багшийн дутагдал үлдсэн талаар мэдээлэв.
Боловсролын яамнаас хүн амын өсөлтийг сум, дүүрэг бүрээр нарийвчлан судалж үзэхэд Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймагт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг онцлов. Түүнчлэн нийслэл хотод 84 сургууль шинээр шаардлагатай байгаа бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон, актлагдсан 100 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байгаа нь салбарын тулгамдсан асуудлын нэг болж байгаа гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд талууд боловсрол, шинжлэх ухаан, эдийн засгийн бодлогын уялдааг хангах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ
Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ
ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа
ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
Насны хишиг анх удаа авах ахмадуудын анхааралд
Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна