Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна

2026-01-27 12:10:00

Монголын ахмадын холбоо өнөөдөр ахмадын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэд “Төр засаг ахмадын тэтгэврийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас өнөөдрөөс эхлэн сануулга тэмцлийг эхлүүлж байна.

Төр засгаас дандаа ‘боломжгүй’ гэсэн хариулт өгдөг. Гэхдээ боломж байгааг бид харж байна. Оюутолгой компани өдөрт 10 тэрбум төгрөг өгдөг гэсэн. Яагаад үүнээс ахмадуудад өгч болдоггүй юм бэ. Австралийн ахмадууд байгалийн баялгаасаа хувь хүртээд гадаад орноор аялж зугаалдаг юм билээ. Харин бид яагаад үүнээс хувь хишиг хүртэж чадахгүй байгаагаа гайхаж байна.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.