Айлаас эрэхээр авдараа уудалъя!
2026-01-26 16:36:00
Монгол Улс олон жилийн турш эрчим хүчний салбарт ОХУ, БНХАУ-аас тодорхой хэмжээгээр хараат байсаар ирсэн нь айлд ирсэн хүн айлын царай харж идэж ууж, унтаж амардаг зочин шиг л байж ирлээ. Өөрөөр хэлбэд хоёр хөрш хэзээ л бол хэзээ манайхыг цахилгаанаар боомилох эрсдэлтэй нүүр тулан амьдарч иржээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн долоо хоногийн цочир хүйтрэлийн үеэр орос ч өөрөө ачааллаа дийлэхгүй байна хэмээн манайд замбараагүй цахилгааны хязгаарлалт хийв. Байдгийн баруун хаяаны ганц Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд нь гэмтэл гарчихсанаар Улаанбаатар тэр чигтээ л хөлдөх эрсдэлтэй нүүр тулснаар бараг анх удаа иргэд эрчим хүчний бие даасан байдал ямар чухлыг ойлгов.
Тэгвэл бид яаж бие даах вэ тийм боломж бидэнд бий юу?
-
ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, шинэчлэлийн төслүүд,
-
Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг нүүрсний ордод суурилсан шинэ цахилгаан станцууд нь дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан, импортыг бодитоор орлуулж болж байна.
Сэргээгдэх эрчим хүч бол Монголын бодит давуу тал
Монгол Улс газарзүйн хувьд:
-
Нарны тусгал өндөр,
-
Салхины нөөц арвин,
-
Хүн ам сийрэг, газар нутгийн хязгаарлалт бага орон учир хоёр хөршийн хамааралгүйгээр өөрсдөө цахилгаан үйлдвэрлэх хамгийн бодит боломж.
Гэхдээ хамаарлаас гарах нь зөвхөн үйлдвэрлэл нэмэх биш, хэрэглээг оновчтой болгох асуудал.
Барилгын дулаан алдагдлыг бууруулах стандарт,
Үйлдвэр, уурхайнуудын эрчим хүчний хэмнэлттэй технологи,
Иргэдийн хэрэглээний ухаалаг тоолуур, тарифын шинэчлэл нь эрчим хүчний ачааллыг бодитоор бууруулж, импортын хэрэгцээг багасгана.
Хоёр хөршөөс хамааралтай хэвээр байх нь:
-
Үнийн дарамт,
-
Нийлүүлэлтийн тасалдал,
-
Улс төрийн нөлөөлөл гэсэн эрсдлийг байнга дагуулна. Харин дотоодын эх үүсвэрт тулгуурласан систем нь Монгол Улсад:
-
Бодлогын бие даасан байдал,
-
Эдийн засгийн тогтвортой байдал,
-
Урт хугацааны аюулгүй байдлыг авчирна.
Одоо бид айлаас эрэхээр авдараа уудлах цаг ирсэн. Одоо л хоёр хөршөөс хамааралгүйгээр шийдэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.
Үүний тулд:
-
Дотоодын эх үүсвэрээ зоригтой нэмэх,
-
Сэргээгдэх эрчим хүч + хуримтлуурын системийг ухаалгаар хослуулах,
-
Бодлогын тогтвортой байдал, улс төрийн зориг гаргах явдал юм.
Энэ бол зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнол, ирээдүйн баталгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна
"Power Expo"-г зохион байгуулагч Б.Жигмэддорж гэж хэн бэ?
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболдыг Тариаланчдын холбооны тэргүүнээр сонгон томилсон байна.
Сонгон шалгаруулалт зарласнаас удалгүй П. Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсон нь үнэн үү?
Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш
Айлын гэрийн доороос булаг ундарч хашаа нь усанд автжээ
Дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл, олон улсын тэтгэлэгийг нэг дороос хайх surya.mn платформ нээгдэж байна