Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ

2026-01-30 14:25:00

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаагийн байгууллагад шалгуулж буй гэмт хэрэгт нэмэлт материал хүргүүлсэн талаараа сошиалд мэдээлжээ. 

Тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" хэмээгээд дараах албан бичгийн зургийг хавсаргасан байв. 

Тус албан бичигт дурдсанаар өдгөө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж буй Б.Солонгоо ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 12-нд ИБУИНХУ-ын иргэдтэй "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулж, 468 мянган фунт стерлинг төлөхөөр тохиролцсон гэжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.