ТОМИЛОЛТЫН ДАРАА
2025-12-15 15:28:00
Өнгөрсөн долоо хоногт Хятадын дөрвөн хотоор томилолтоор явж тус улсын хөгжил дэвшил, техник технологийн үсрэнгүй хөгжлийг нүдээр үзэж биеэр туршиж ирлээ. Хөрш зэргэлдээ улс маань аль хэдийн их гүрэн болж тэдний хөгжил биднээс хэдийн алсран одсон байгаа нь үнэхээр атаархал төрүүллээ.
Тэгээд энэ их хөгжил дэвшил үсрэнгүй хөгжлийн нууц нь юу вэ гэж бодохоор ердөө л ХҮНИЙ НӨӨЦ байна. Хүн гэдэг бол шавхагдашгүй их нөөц, шавхагдашгүй баялаг, шавхагдашгүй мэдлэг, оюуны ундраа юм.
Дараа нь мэдээж сахилга бат. Хятадын аль ч хотод дүрэм журам гэдэг зүйлийг ягштал мөрддөг бөгөөд тэр дүрэм журмаа зөрчвөл ногдох торгууль нь ч өндөр байдаг юм байна. Энэ нь тал нутгаараа тархан суурьшсан танхай билэг бидний монголчуудын нүдээр харахад эрх чөлөөгөө боомилуулж байгаа мэт санагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тэр бол хятадын хөгжлийн нууц байж.
Хүн амаа өсгөнө. Өстөл нь дэмжнэ. Өссөн үед хөгжитлөө ажиллана, урагшлана. Болсон үедээ хязгаарлана. Хүүхэд байхаас л монгол айл бүр хамгийн багадаа 4 хүүхэдтэй бужигнан өссөн байхад Хятад айл хамгийн ихдээ хоёр хүүхэдтэй байдаг байсныг цөм мэднэ. Харин одоо бол Хятад улс хүний нөөцөө сэлбэх хэрэгтэй болжээ.
Хятад улсад төрөлт буурч, хүн амын дийлэнхийг идэр нас, болон түүнээс дээш настай хүмүүс эзлэх болсон тул шинэ залуу үеэ одооноос бэлдэхийн тулд энэ оноос эхлэн шинээр хүүхэд төрүүлж буй өрхөд эмнэлгийн бүхий л зардлыг даатгалаар илүү өргөн хүрээнд хариуцах бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал жирэмсний хяналтын үзлэгүүдийг эх барихын даатгалд үе шаттайгаар багтааж, айл өрхийн санхүүгийн ачааллыг бууруулах суурь үйлчилгээний багц бий болгох аж.
Ирэх оноос эхлэн төрөлттэй холбоотой, бодлогод хамрагдсан бүх эмнэлгийн зардлыг улс даяар бүрэн нөхөн төлөх зорилт тавьж, даатгалтай жирэмсэн эхчүүдэд өөрөөс гарах төлбөргүй үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Дан ганц төрөлтийг дэмжихээс гадна хүүхэд залуусыг эрүүл өсөж бойжих сайн боловсрол эзэмших тал дээр ч дээд зэргээр анхаарч сүүлийн үеийн дэвшилтэд бүхий л технологиудыг боловсролын системдээ ашиглаж байна.
Биеийн тамирын хичээл дээр л биеийн бүх үзүүлэлтүүдийг хянаж шаардлагатай эрдэс бодисуудыг гаргаад ирдэг төхөөрөмж бүтээж ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар ашиглаж эхэлсэн байна, багшийн ажлын ачааллыг хөнгөлж хиймэл оюун ухаант үзэг цаас зохион бүтээсэн байна, хүүхдийн хичээлдээ анхаарч байгаа идэвхийг хянах хиймэл оюун ухаан ч бүтээж. Цаашлаад бүхий л салбарт хүний хөдөлмөрийг хөнгөвчилж ажлын ачааллыг бууруулж гэр бүлдээ өөртөө гаргах цагийг нэмэгдүүлэх үүднээс төрөл бүрий робот, нисдэг машин, жолоочгүй машин зэргийг зохион бүтээж ирэх оноос эхнээсээ худалдаанд гарахаар төлөвлөж байна. Мэдээж энэ бүхний ард юу байгаа вэ. Оюун ухаант хүн байгаа. Хүний хөгжлийг дэмжиж байж улс орны хөгжил урагшилж байна.
Харин манайх хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, залуусын гадагш шилжилт ихсэж, төрөлт буурч, хот хөдөөгийн тэнцвэргүй байдал улам нэмэгдсээр.
Дээр дурдсанчилан хүн ам бол улсын хөгжлийн суурь тул төрөөс баримтлах хүн амын бодлого зөвхөн тоонд бус, чанар, амьдралын нөхцөл, ирээдүйн тогтвортой хөгжилд чиглэх шаардлагатай байна.
Монгол Улсын өнөөгийн тулгамдсан асуудлууд:
• Төрөлтийн түвшин буурах хандлагатай болсон
• Залуус, мэргэжилтэй боловсон хүчин гадаад руу шилжин суурьших нь нэмэгдсэн
• Орон нутаг эзгүйрч, Улаанбаатар хот хэт төвлөрсөн
• Залуу гэр бүлүүдэд орон сууц, тогтвортой орлого, нийгмийн баталгаа хангалтгүй
• Хүүхэд төрүүлж өсгөх зардал өндөр, төрийн дэмжлэг бодит амьдралд хүрэлцэхгүй
Тэгэхээр Монгол Улсын хүн амын бодлого богино хугацааны тэтгэмж бус, урт хугацааны хөгжлийн стратеги байх ёстой. Залуу гэр бүлд итгэл төрүүлж, хүүхэд өсгөхөд таатай орчин бүрдүүлж, иргэд эх орондоо амьдрах, хөдөлмөрлөх ирээдүйг харж чадвал хүн амын асуудал аяндаа шийдэгдэх боломжтой.
Хүн ам бол төрийн бодлогын үр дүнг хамгийн тод харуулдаг шалгуур. Тиймээс Монгол Улс хүн амын бодлогоо дэмжих нь ирээдүйгээ дэмжиж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт юм шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна