Хил дээр саатсан 40 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

2022-02-18 17:57:00

Коронавирусийн халдвар улмаас хи хаагдсантай холбоотой зарим ачаа хил дээр гацаад байсан юм. Тэгвэл 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, ГХЯ, ЗТХЯ, ГЕГ, Замын-Үүд дэх Гаалийн газар, Эрээний консултай хамтран БНХАУ-ын хил дээр саатсан Гемодиализийн шүүлтүүр, гуурс, А,Б нунтаг, фистулын зүү бүхий 40 тонн ачааг татан авчээ. Мөн ханган нийлүүлэх байгууллагууд 02 дугаар сарын 16-ны өдөр шаардлагатай аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.