ММСУХ: Бид хүүхдээ ч хамгаалъя, өв соёлоо ч хамгаалъя

2025-02-10 14:56:00

Монголын Морин спорт, уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийж "Монгол Улсын засгийн газар өв соёлын хагаралдаан үүсгэж байна гэлээ. Тодруулбал  “Бид хаврын морин уралдаантай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргаж Монгол Улсын засгийн газарт хүргүүлсэн. Тухайлбал, хүүхдэд өөрийн саналаар, болон эцэг эхийн зөвшөөрлөөр хурдан морь унах эсэхийг шийддэг байх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн уралдаанч хүүхдийг ур чадварыг тогтоох шаардлагатай гэж үзсэн.

 Мөн уралдаан зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагуудад олгосон шийдвэр ямар ч судалгаагүй, тодорхойгүй шийдвэр учир тус шийдвэрээ буцаан татахыг хүсч байна. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, уралдаанч хүүхдийн асуудалд зөв зохицуулалт хийх ёстой болохоос биш ингэж хориглож болохгүй.

 Бид хүний эрхийн байгууллага, хүүхдийн эрхийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн. Бид хүүхдээ ч хамгаалъя, өв соёлоо ч хамгаалъя гэдэг байр суурьтай байна. Тиймээс Монгол Улсын засгийн газар баталсан 42 дугаар тогтоолоо эргэн хараасай гэж хүсч байна. Бид 18 дээш насны хүнээр морь унуулсан ямар нэгэн морин уралдаан зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.