Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл энэ сарын 5-нд эхэлнэ
2024-09-04 13:37:00
Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн эхний бүртгэл наймдугаар сарын 1-18 хооронд үргэлжилж E-Mongolia системээр хүсэлт хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Тэгвэл хоёр дахь шатны бүртгэл маргааш буюу энэ сарын 5-ны өдөр эхэлнэ. Бүртгэлийг энэ сарын 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээж авна.
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байна.
Энэ удаагийн бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Хэрвээ E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яамнаас санууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна