Ховд аймгийг урд хөрштэй хоёр дахь боомтоор холбох Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно

2024-06-11 11:22:00

Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны 11 дүгээр сард хэрэгжиж эхэлсэн. Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх тооцоололтой байгаа юм.

Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтой гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.