Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон таван яамны ТНБД, 23 агентлагийн даргыг чөлөөлнө
2022-01-04 18:03:00
Ковидын хуулийг баталснаар төрийн байгууллага, агентлагын дарга нарыг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон.
Ковидын хууль батлагдсанаас хойш төрийн албанд томилогдсон нийт 1036 алба хаагч байна. Эдгээрийн дийлэнх нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад томилогдсон албан тушаалтнууд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлд алба хаагчдын нэрсийг ил гаргах асуулга тавьж байсан юм.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлөх үүргийг бүх төрийн байгууллагад өгсөн байна. Тодруулбал, сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм.
Уг тогтоолын дагуу таван Төрийн нарийн бичгийн дарга, 22 агентлагийн дарга чөлөөлөгдөж, сонгон шалгаруулалтад орохоор болж байна.
Чөлөөлөгдөх Төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, Батлан хамгаалахын яамны ТНБД Д.Ганхуяг, Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох нар байгаа юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв