Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монголбанкнаас зээл авч, ЭМДС-гийн 14 тэрбумын өрийг төлжээ

2022-01-04 17:40:00

Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн 14 тэрбумын өрийг төлөхийн тулд Монголбанкнаас зээл авсан гэх ноцтой асуудал ил боллоо.

Өнөөдрийн Эдийн Засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг хаалгасан. Төрөөс зээл аваад төрийн мөнгийг төлсөн гэх асуудлыг дэлгэж, тодруулсан юм. Уг асуудал дээр Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг төлсөн 14 тэрбум төгрөгийг Монгол банк оны өмнө шийдвэр гарган зээлдүүлсэн нь үнэн. Ковидын үед төлбөрийн чадвар алдагдсан банкинд зээл олгоно гэсэн түр журам батлаад хоёр жил болж байна. Тиймээс 14 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн " хэмээн хариулж, төрийн мөнгийг зээлсэн болохыг зөвшөөрөв.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Хэвийн үйл ажиллагааны үед Монгол банк, арилжааны банк хоёрын хооронд үйл ажиллагаа явагдаж болно. Гэхдээ эрсдэлд орчихсон өр хаагдаж байгаа энэ үед хэн нэгний өрийг төрийн мөнгөөр хаачихаж байгаа нь хууль бус” гэв.

Одоогийн байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төрийн 76 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа юм байна. Үүний 45 орчим тэрбум төгрөг нь Эрдэнэт үйлдвэр, үлдсэн нь уул уурхайн салбарын мөнгө байгаа гэлээ.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.