2024 оны Хятадын эдийн засгийн төсөөлөл, тайланг танилцуулав

2024-01-11 21:31:00

Нэгдүгээр сарын 9-ны өдөр Хятадын ШУА-ийн Урьдчилан төсөөлөх шинжлэх ухааны судалгааны төвд “2024 оны Хятадын эдийн засгийн төсөөлөл, хэтийн төлөв”-ийн тайланг нийтлэн танилцуулав. 2024 онд Хятад улсын эдийн засаг тогтвортой эргэлттэй байх бөгөөд эдийн засгийн өсөлтөд эхлээд бага, дараа нь өсөн чангарах чиг хандлага бий болохыг урьдчилсан төсөөллийн тайланд харуулжээ.

2024 оны бүтэн жилийн эдийн засгийн чиг хандлага тогтвортой эргэлттэй байх бөгөөд тогтвортой ахиц хийж, эхлээд бага байснаасаа дараа нь өсөн чангарах чиг хандлага бий болохыг төсөөллийн дүн шинжилгээний тайданд дурджээ.

2024 онд Хятад улсын эдийн засгийн дотоод хөдөлгөх хүч тогтвортой нэмэгдэж, хөрөнгө оруулалт 2023 оныхтой харьцуулахад улам түргэснэ. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нэлээд сайн, оршин суугчдын хэрэглээний хүсэл эрмэлзэл сэргэн сайжирч, санхүүгийн бодлого идэвхтэй байх нөхцөлд 2024 онд Хятад улсын хэрэглээ тогтвортой өсөн нэмэгдэх таамаглалтай байна. Эдийн засаг ерөнхийдөө тогтвортой сэргэж, Хятад улсын олон улсын орлого зарлага ерөнхийдөө тогтвортой байдлыг хадгалах төлөвтэй байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.