Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:30:00
Энэ сарын 6 буюу пүрэв гаргийн оройноос эхлэн нутгийн баруун өмнөд хэсгээс эхлэн цаг агаар тогтворгүй болж эхлэх гэж байна. Энэ үзэгдэл цаашлаад говь, төв аймгуудын нутгаар эрчимжинэ.
Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумдын нутгаар ахиухан хэмжээний буюу 10-20 мм нойтон цас, цас үргэлжлэн орж, их цасны гамшигт үзэгдэл болно.
Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар 5-9 мм нойтон цас, цас орж, их цасны аюултай үзэгдэл, Төв, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж, цасны зузаан 15-20см, гуу жалгандаа үүнээс илүү зузаан цасан бүрхүүл тогтож малын бэлчээрлэлтэд, ялангуяа бог малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулах, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа, зам, эрчим хүчний шугамд мөстөлт үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална