МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав

2025-11-06 10:21:00

Өнөөдрийн /2025.11.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэхээр чуулган 10 цагт эхэлсэн ч МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос 14.00 цаг хүртэл завсарлага хүсэв. 

УИХ-ын дэд дарга хариуд нь 2026 оны  улсын төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг 11.15-ны дотор батлах хуулийн хугацаатай, энэ хугацаа тулж байгааг анхаарууллаа. МАН-ын бүлэг улсын төсөвтэй холбоотойгоор өөр хоорондоо зөвшилцөх асуудлууд бий тул завсарлага авав. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.