АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно

2025-11-04 14:04:00

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой асуудал маргааш /2025.11.04/ УИХ дээр хэлэлцэхээр болж байна. Лхагва гаригт байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх энэхүү асуудлыг хэлэлцэх юм. АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргаж байна. Энэхүү мэдэгдэл агуулга нь хоёр төрөлтэй юм. Ардчилсан нам бол АН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуулиа дээдлэн ажиллах үзэл санаа дээр бат зогсоно.

Мөн аравдугаар сарын 22-ны өдөр гарсан ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрийг Ардчилсан нам болон АН-ын бүлэг хүлээн зөвшөөрч биелүүлж ажиллах нь зүүтэй гэдэг зарчмыг баримталж байгаа.

Лхагва гаригаас УИХ-ын дэд даргын асуудал тодорхой болж процессийн хүрээнд яригдаад эхлэхээр зарчмын хүрээнд байр сууриа илэрхийлж ажиллана. Үүнээс гадна АН-ын бүлэг энэ долоо хоногт ээлжит бус хурлаа хийж шаардлагатай үед завсарлага авч асуудалд хандана. Нэг талаараа хэлэлцэх асуудал одоогоор тодорхой бус байгаа болохоор өнөөдөр үүнээс илүү шийдвэр гарах боломжгүй нөхцөлд байна. Зарчмын байр суурь илэрхийлсэн мэдээлэл удахгүй гарна. Нэг талаараа Цэцийн шийдвэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад биш. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяад гэх томьёололтой байгаа гэж ойлгож байгаа. АН-ын бүлгийн хувьд Үндсэн хууль талд бат байна гэдгийг бүрэн илэрхийлж байна" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.