Хүүхдүүдийн цусанд хар тугалгын хэмжээ ихсэж байгаа шалтгааныг шатахуунаас хайгаад үзэх үү?

2023-11-23 16:10:00

Хүний биед гаднаас ямар нэгэн хорт бодис ороход бодисын солилцоогоор гадагшлуулж чаддаг. Харин хар тугалгыг хурдан гадагшлуулж чаддаггүй бөгөөд 14-30 хоногт бага багаар дөнгөж талыг нь гадагшуулаад үлдсэн нь хүний ясанд шингэж үлдэнэ. Ингээд хар тугалга бидний генд нөлөөлдөг. Тэгвэл хар тугалга хаанаас бий болж болох вэ гэхээр хөрс, агаарын бохирдол, бүх төрлийн баттериа, хүүхдийн тоглоом, цацрагаас хамгаалах хувцас хэрэглэл гээд маш олон зүйл хар тугалгыг тодорхой хэмжээгээр агуулдаг байна. Эдгээрээс агаарын бохирдлоос үүдэлтэй  хар тугалга биднийг өөрсдөө ч мэдээгүй байхад  хордуулж байдаг байх нь.

Бид агаарын бохирдол гэхээр зөвхөн гэр хорооллын яндангаас гарах утааг онцлоод байдаг ч түүнээс илүү хортой  машины яндангаас ялгарах утааг тэр бүр авч хэлэлцэхгүй байх шиг. Дэлхий нийт хар тугалгын хордлогод орж эхэлсэн үе машин үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж  эхэлсэн цагтай давхцдаг.  1920-оод оны үед шатахуун, дизель, спирт зэргээр явдаг машинууд үйлдвэрлэгдэж байснаас шатахуун хөдөлгүүрт машинууд  тослог багатай шатахуун хэрэглэдэг гэдэг шалтгаанаар маш их эвдрэл гарч эхэлсэн тул шатахуун үйлдвэрлэгчид арга хайж эхэлжээ. Ингээд  1921 онд Thomas Midgley гэх инженер хар тугалгыг шатахуунд холих аргыг олжээ. Тухайн үед хар тугалгыг хүний биед хортой бүр үхэлд хүргэнэ гэдгийг мэдсээр байж үүнийг нууж "Tetraethylead" гэж нэрлээд зөвшөөрлөө авсан цагаас эхлэн 50 жилийн туршид дэлхий нийтээрээ хордох эхлэл тавигдсан. Гэхдээ 1978 оноос Европ Амеркийн ихэнх хотын иргэд тэр дундаа хүүхдүүдийн цусанд хар тугалгын хэмжээ маш их болж байгааг шинжлэх ухааны үндэстэй нотлосоноор шатахуун үйлдвэрлэгчид хар тугалгаас татгалзаж эхэлжээ. Харин манай улс Орос улсаас шатахуун импортлон авдаг  бөгөөд ОХУ 2003 оноос шатахуунд хар тугалга холихыг хориглосон. Энэ нь дөнгөж хорьхон жилийн өмнө болохоор одоо ч  хөрсөнд шингээд агаарт тархсаар байх магадлалтай.

Шатахуун  маш нарийн ширхэгт хар тугалга агуулсан химийн элементүүдийг шаталтын утаагаар эргэн тойронд цацдаг учраас хортой гэж үздэг байна.

Хар тугалга хэдий хэмжээтэй байж бид хордож эхлэх вэ гэхээр 1литр цусан дахь хар тугалгын хэмжээ ойролцоогоор 50 микрограмм байвал хэвийн гэж үзнэ.  Тэгвэл хүн 5 литр цустай гэж үзвэл нийт 250мграмм буюу 0.25мграмм байвал хэвийн гэж үзнэ. Гэтэл саяхан 3 настай хүүхдийн цусан дахь хорт металл илрүүлэх шинжилгээнд никель 0.33, Хар тугалга 3.73 мграмм илэрсэн тухай мэдээлэл сошиалд тавигдсан байсан.

Энэ нь монгол хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дэлхийд зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгааг харуулж байна. Мэдээж нийслэл хотын агаарын бохирдол их байгаад машины яндангийн утаа хамгийн их нөлөөлж байгаа. Гэхдээ түүнээс гадна шатахуунаа нэг шинжлээд үзэхэд илүүдэхгүй болов уу? Импортын шатахуун шүү дээ. Бидэнд хардах эрх бий.

 

Н.Цацрал

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: Хар тугалга ба бензен

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.