"Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын албаны веб сайтыг танилцуулжээ

2023-10-12 15:29:00

10-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг хуралдуулж гадаад, дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. 

“Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны  гурав дахь чуулга уулзалтын албан ёсны цахим хуудас өнөөдөр нээлтээ хийлээ. Хэвлэлийн төлөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалтын хятад, англи хэлэн дэх албан ёсны цахим хуудас өнөөдөр албан ёсоор ашиглалтад орж, чуулга уулзалтын талаарх холбогдох мэдээллийг цаг алдалгүй нийтлэхэд бэлэн боллоо. Мөн чуулга уулзалтын мэдээллийн төвийн цахим хуудас нэгэн зэрэг нээгдэж, олон орны сэтгүүлчдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх болно. "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны 3 дахь чуулга уулзалтын талаар эдгээр цахим хуудсанд хандаж, мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч байхыг сэтгүүлчдэд зөвлөж байна гэжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.