Д.Тогтохсүрэн: Бүлгийн хурлаар ковидын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ

2021-12-20 14:01:00

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар шинэ сэргэлтийн эдийн засгийн бодлого болон түүнтэй дагалдах хуулиудын асуудал, ковид-19-ийн хуулийг сунгахтай холбоотой асуудал, үйлчилгээний ажилчид гэрээгээр ажиллахтай холбоотой зэрэг гурван асуудлыг хэлэлцсэн байна.

Ковидын хуулийг зургаан сарын хугацаатай сунгах шийдвэрийг бүлгийн хуралдаанаас гаргасан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Тэрбээр "Ковидын хуулийг өмнө нь хоёр удаа сунгаж байсан. Дэлхий дахинд коронавирусийн шинэ хувилбар тархаж зарим улс оронд хөл хорио тогтоож байна. Хоёрдугаарт манай хил гааль, экспорт хаагдсан байгаа. Тийм учраас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Үүнтэй холбогдуулан Цар тахлын хуулийг ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгахыг дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барина" гэв.

Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд 2021 онд авч буй цалин хөлс, нэмэгдлийг 2022 онд бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.