Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг анх удаа Азийн цомын тэмцээнд тоглоно

2023-08-10 15:46:00

"FIBA Women’s Asia Cup Division B" тэмцээн энэ сарын 13-19-ний хооронд Тайландын Бангкок хотод болно. Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцохоор боллоо. 

Азийн найман баг "Division A"-д шалгарах ганц эрхийн төлөө тоглох бөгөөд "Division A" буюу нэгдүгээр зиндаанд тоглож байсан багуудаас Казахстан, Тайланд, Малайзын шигшээ багууд Бангкокт ирэх юм байна.

Харин тус тэмцээнд анх удаа оролцож буй Монголын шигшээ багаас гадна дэвшиж үзээгүй Шри Ланка, Йордан, Иран, Индонезын шигшээ багууд оролцоно.

Өнгөрсөн 6 сараас хойш нийт 45 эмэгтэй тамирчдыг сонгон тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж өнөөдөр үндсэн шигшээ багийн 12 тамирчдыг сонгон өмсгөлийг гардуулж өгчээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.