18 төрөлд 411 тамирчин өрсөлдөнө

2023-07-20 13:09:00

Чэндү хотод зохиогдох зуны 31 дэх удаагийн Универсиадад оролцох Хятадын их сургуулийн спортын төлөөлөгчдийн анхны хурал долдугаар сарын 12-нд Гирин мужийн Чанчунь хотод болов.


Чэндугийн Универсиад наадамд оролцох Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 700 гаруй хүн багтаж байгаа бөгөөд үүнд тус улсын 25 мужийн 100 гаруй коллеж, их дээд сургуулийн 411 тамирчин Универсиад наадмын спортын 18 төрөлд өрсөлдөх юм. Тамирчдын дундаж нас 22.9 бөгөөд 206 эрэгтэй тамирчин оролцож байгаа нь 50.1 хувь, 205 эмэгтэй тамирчин оролцож буй нь 49.9 хувийг эзэлсэн байна.

Чэндүгийн Универсиад наадмыг хоёр ч удаа хойшлуулсан байна. Тахлын нөлөөг багасгахын тулд FISU холбооноос тамирчдын тэмцээнд оролцох болзлыг хөнгөлсөн байна. Мөн тэмцээнд оролцох тамирчдын нас анхандаа 18-25 байсныг 18-27 болгон өөрчилж, "Зөвхөн сургуульд сурч байгаа болон төгсөөд нэг жил болж байгаа коллежийн оюутнууд оролцоно" гэсэн заалтыг "Сургуульд суралцаж байгаа болон 2020, 2021, 2022 онд төгссөн коллежийн оюутнууд " болгожээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.