Зэсийн ордоороо дэлхийд дөрөвдүгээр жагсдаг Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ

2023-03-13 15:03:00

Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг өнөөдрөөс эхлүүллээ. Зэсийн ордоороо дэлхийд дөрөвдүгээр жагсдаг Оюутолгойн гүний уурхайтай боллоо гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. 
Тэрбээр, "Одоогоос нэг жилийн өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюу Толгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Хөрөнгө оруулагч тал 2023 оны нэгдүгээр улиралд гүний уурхай ашиглалтад оруулна гэх амлалтдаа хүрлээ. Оюутолгойн төслийн гүний уурхай 1265 км-ээс хүдэр олборлоно. Монголчуудын хувьд дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлох болсноо дэлхий дахинд зарлалаа. Гүний уурхайн зэсийн баяжмал нь ногоон хөгжлийн хандлага, эх дэлхийн амьдралын цаг хугацааг уртасгахад Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр юм. Уг төсөл нь гадаадын өхрөнгө оруулалт болон Монгол Улсын гуравдагч хөрштэй хамтран хөгжүүлж буй түүхэн төсөл билээ. Оюутолгойн төслийн зам дардан байгаагүй. Энэхүү төсөл нь та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл, бодит хөрөнгө оруулалт юм. Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс нээлттэй, ил тод, харилцан хамтардаг, итгэлтэй түнш гэдгийг харуулж буй бодит илэрхийлэл юм. Зэс баяжуулах, эцсийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ төсөл аж үйлдвэрийн хөгжлийн эхлэл байна гэдэгт итгэлтэй байна" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.