0-17 насны БҮХ ХҮҮХДЭД шүдний цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхэнэ
2023-03-07 13:28:00
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Засгийн газар 2022 оны тавдугаар сараа эхлэн иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдийн 26 хувь буюу 800 мянган иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 64.8 хувь нь 0-16 насны хүүхэд.
Насанд хүрэгчдийн эрүүл мэндийн дүнгээс үзэхэд хоол боловсруулах замын болон амьсгалын зам, дотоод шүүрэл, зүрх судасны өвчин зонхилж байгаа ба нийт өвчлөлийн 87 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчтжй байна.
6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна. 60-аас дээш насныхан болон судалгаанд хамрагдсан жирэмсэн эхчүүдийн 96 хуь нь шүд цоорох эмгэгтэй байна. Нэгэнт эрт илрүүлэгийн дүн гарсан учир ийм байна гээд орхиж болохгүй. Тиймээс насанд хүрэгчдийн дунд зонхилж буй өвчнийг эмчлэх чиглэлээр ажиллана.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.