Ч.Ганжавхлан тэргүүтэй залуусын “Далан давхар”-т байгуулсан хүүхдэд зориулсан номын сан бүхий “Magic box”-т хулгай оржээ
2023-03-06 11:27:00
Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус “Magicbox” төслийг хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах зорилгоор 2021 оноос сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2022 оны зургадугаар сард “Далан давхар”-ын оршуулгын газрын ойролцоо “Magic box” байрлуулсан юм. Тус байгууламж нь гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнер бүхий байгууламж юм.
Уг байгууламж одоогоор Чулуутын овоо, Говь-Алтай аймгийн Тонхил, Увс аймгийн Өндөрхангай сум, “Далан давхар”-ын оршуулгын газарт бий. Тэгвэл өнөөдөр /2023.03.04/ “Далан давхар”-ын оршуулгын газарт байршуулсан “Magic box”-т хулгай орсон тухай зурагт мэдээлэл цахим сүлжээнд тавигдлаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.