2035 он гэхэд дэлхий хүн амын хагас нь таргалалттай болно
2023-03-03 12:40:00
2035 он гэхэд дэлхийн хүн амын хагас нь таргалалт, илүүдэл жинтэй болно гэж Дэлхийн таргалалтын судалгааны байгууллагаас (WOF) анхаарууллаа.
Судалгаагаар таргалалт болон илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 12 жилийн дараа дөрвөн тэрбум хүн илүүдэл жинтэй байж болзошгүй байна. Ялангуяа Африк, Азийн буурай болон хөгжиж буй орнуудад таргалалт огцом нэмэгдэх аж.
Таргалалт нь олон төрлийн өвчний эх үүсвэр болдог бөгөөд дэлхий даяарх таргалалтай холбоотой өвчнийг эмчлэх өртөг жилд 4 их наяд ам.долларт хүрнэ гэв.
Иймд улс орнууд хүүхэд болон өсвөр насныхны таргалалтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатайг WOF-ын ерөнхийлөгч Луис Бор хэлжээ.
Таргалалтын түгээмэл шалтгаан нь хагас эсвэл хэт боловсруулсан хоол хүнс, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний эрүүл байдлыг хянах сул тогтолцоо, эрүүл мэндийн боловсрол дутмаг байдал зэрэг юм.
Таргалалтыг Биеийн жингийн индексээр (BMI) тодорхойлдог. BMI-ыг тооцохдоо биеийн жингээ өндрийнхөө квадратад хуваадаг байна. BMI = кг (Биеийн жин)/м2 (Биеийн өндөр, метр квадратаар)
Ингээд BMI нь 18.5-24.9 байвал хэвийн жинтэй. Харин түүнээс их байвал таргалалттай хэмээн үздэг байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ