Юү А Иний цуснаас дахин хоёр төрлийн мансууруулах бодис илэрчээ
2023-03-02 12:07:00
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юү А Иний цуснаас коккайн болон кетамин илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.
TV Chosun-ий мэдээлснээр цагдаа болон Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны хамтарсан шалгалтын үеэр буюу хоёрдугаар сарын 5-ний өдөр жүжигчин Юү А Инээс хар тамхины шинжилгээ авчээ.
Түүнийг пропофол болон марихуан хэрэглэдэг болохыг тогтоосон. Мөрдөн байцаалтын ажил эхлүүлсний дараах шинжилгээгээр коккайн болон кетамин илэрсэн бөгөөд түүнийг нийт дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болохыг ийнхүү тогтоогоод байна.
Коккайныг нэг удаа л хэрэглэхэд мэдрэлийн системд өөрчлөлт орж, донтолт үүсгэдэг гэдгээрээ алдартай. Кетамин нь пропофолтой төстэй мэдээ алдуулах бодис боловч 2006 онд зүй бус хэрэглээнээс үүдэн эмийн жагсаалтаас хасаж мансууруулах бодисын ангилалд хамааруулах болжээ.
Цагдаа нар Юү А Иний байнга үйлчлүүлдэг эмнэлэгт нэгжлэг хийх үеэр түүнийг кетамин хэрэглэдэг байсан тухай эмчийн тэмдэглэл олжээ. Юү А Инийг ирэх долоо хоногоос сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтад дуудна хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ