АИ92 шатахууны үнийг 2024 он хүртэл нэмэгдүүлэхгүй гэв
2023-01-19 12:23:00
УИХ-ын чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслөөр АИ92 шатахууны онцгой албан татварыг чөлөөлөх эрхийг Засгийн газарт олгоно.
Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар АИ92 шатахууны үнийг 2024 он хүртэл нэмэгдүүлэхгүй гэдгийг хэллээ.
Тэрбээр, "ОХУ-д түүхий нефтийн үнэ бууж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн биш. Манай улс эцсийн бүтээгдэхүүнийг биржээс худалдаж авдаг. Биржийн үнэтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар нэг тонн АИ 92-ыг 758 ам.доллароор худалдан авч байна. Энэ бол маш хямд үнэ. Ерөнхий сайд Роснефттэй хэлэлцээр хийгээд нэгдүгээр сарын 1-ээс энэ үнээр авч байгаа. АИ92 2400 төгрөг байгаа. Энэ тогтоолоор энэ үнийг тогтворжуулна. Буулгахгүй, харин цаашдаа үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Дэлхийн зах зээл дээр огцом өөрчлөлт гарахгүй бол 2024 он болтол энэ үнийг барихыг зорьж байгаа" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ