Хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД бүрт жигд олго!

2023-01-17 16:34:00

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох тухай шийдвэр гаргасан.  Үүнтэй холбоотойгоор өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхгүй байх талаар эцэслэн шийдвэрлэсэн.  Энэ онд нийт  1 сая 139 мянган хүүхдэд мөнгийг нь олгоно. Улсын төсөвт ийм тооны хүүхдэд олгохоор тусгасан тухайгаа ч хэлээд амжлаа. Гэтэл яагаад ийм шийдвэр гаргаж байгааг ойлгоод үл барам.   Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим.  Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага байдаг.  Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг нь олон улсын практикаас харагддаг. Монголын нийгэмд тэгш бус байдал гүнзгийрч, орлогын болон хөрөнгийн тэгш бус байдал газар авсан байгааг дээрх төр засгийн шийдвэрээс илтэд харж болохоор байна. Тийм учраас Монголын төр тэгш байдлыг дэмжсэн төсвийн дахин хуваарилалт болох хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ижил олгох ёстой. 

Хүүхдийн мөнгө бол улсын мөнгө биш татвар төлөгчдийн мөнгө

учир татвар төлж байгаа иргэн бүрийн үр хүүхэд хүүхдийн мөнгө авах эрхтэй. Иймээс айлын хүүхдүүдийг алагчлалгүй хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг иргэд ч байна, хуримтлуулж хадгалдаг иргэд ч олон байгаа.  Өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхгүй байх юм бол иргэд нийгмийн даатгал төлөхгүй, ажил хийхгүй халамж аваад гэртээ сууж бас болно. Хөдөлмөрлөж байгаа иргэдээ төр хэтэрхий дээрэлхэж байгаа нь энэ алагчилсан үзлээс илэрхий харагдаж байгаа хэрэг.  Дайн дээр дажин гэдэг шиг энэ шийдвэртэй зэрэгцэн цахим үндэстэн болно гэсэн уриатай Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “И-Монголиа” нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем. Мэдээллийн санд бүртгэлтэй мэдээллээр иргэдийн амьжиргааны түвшин тодорхойлоход тухайн иргэний оршин суугаа хаяг нь өмнө нь амьдарч байсан иргэдийн хаягтай давхардах асуудал гарсан гэж хээв нэг хэлчихээд зогсож байдаг.  Өрхийн бүртгэлийн мэдээлэлд ам бүлийн тоо зөрж, “Гурван хүүхэдтэй хүн дөрөв, хоёр хүүхэдтэй ээж дөрвөн хүүхэдтэй алдарт эх, хараахан хүүхэд төрүүлээгүй байгаа залуухан бүсгүй улсын бүртгэл дээр хоёр хүүхэдтэй болчихсон үүнийгээ сайны ерөөл хэмээн хөнгөн инээдэм болгосон шиг ярьж сууна.  Цахим санд байгаа иргэдийн мэдээлэл тэр чигээрээ алдаатайг саяны асуудалтай холбоотойгоор бүгд мэдэж авлаа.   

Н.Содбилэг


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.