Б. Жавхлан: Өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхгүй
2023-01-17 15:13:00
Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө:
-Анх 2009 онд хүүхдийн мөнгийг халамж хэлбэрээр олгосон. Тухайн үед хүмүүс өрхүүдээр явж, айлуудын цахилгаан бараа зэргийг бүртгэж байв.
Дараа нь 20 мянгаа 100 мянган төгрөг болсон. Цар тахлын эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тул хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн юм.
Гэвч халамж байгаа онохгүй байна гэх шүүмжлэл ихээхэн гарах болсон. Хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Уул уурхайн орлого биш юм. Халамжийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгө бол халамж мөн гэж үзсэн. Иймд өндөр орлоотой өрхүүдэд хүүхдийн мөнгө авахгүй байхыг уриалж байна.
Өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхүй.
Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгож байх, бодлогын шилжилт хийлээ. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон тул шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй.
Энэ оноос эхлэн нийт хүүхдийн 9 хувьд л мөнгө олгохгүй. Өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхүй. Манай улсад нэг өрхийн нэг сарын амьжиргааны дундаж өртөг 1 750 000 төгрөг байна. Нийслэлд 1.9 сая төгрөг байна.
Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэнээс өрхийн орлого болон хөрөнгө өндөр гарлаа. Хүүхдийн мөнгө авна гэсэн хүлээлттэй байсан иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тул бухимдлаа. Төрийн мэдээллийг шинэчлээгүй, үүнд хяналт тавьж чадаагүйдээ уучлал хүсэж байна. Мэдээллийн давхардлыг Цагаан сараас өмнө залруулна. Иргэд мэдээллийг эзэмшигч тул хоёр талаас хамтран ажиллаж, мэдээллийн сангаа цэгцэлье. Учир нь мэдээлэл эзэмшигч нь иргэд өөрсдөө.
Энэ сарын 20-нд энэ сарын хүүхдийн мөнгийг өгнө. Гэвч мэдээллийн зөрүүний улмаас хүүхдийн мөнгөө цагтаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгоно. Энэ онд нийт 1 сая 139 мянган хүүхдэд мөнгийг нь олгоно. Улсын төсөвт ийм тооны хүүхдэд олгохоор тусгасан гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.