Жеймс Камерон: "Аватар 3"-ын зураг авалт бүрэн дууссан
2023-01-17 11:35:00
|
Анх 2009 онд дэлгэцнээ гарч, гурван "Оскар"-ын эзэн болж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт "Avatar" киноны шинэ ангиудын тов албан ёсоор зарлагдлаа. Найруулагч Жеймс Камерон "Avatar" кинонд нэг биш, харин дөрвөн шинэ анги нэмэхээр болсон талаараа өмнө мэдэгдсэн билээ. Саяхан нээлтээ хийсэн Аватар-2 кино гарсан даруйдаа шуугиан тарьсан ба дараагийн ангийг үзэхийг хүсэж буй олон мянган хүмүүс цахим орчноор сэтгэгдлээ илэрхийлээд буй. Жеймс Кэмероны уг бүтээл цар тахлын улмаас дөрвөн сар хагасын хугацаа алдсаны үндсэн дээр 2022 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийсэн даруйдаа Вox Office-ийн хамгийн үзэлт өндөртэй киногоор шалгараад байгаа юм. Мөн Жеймс Кэмерон: Аватар-3 киноны зураг авалт аль хэдийнээ дууссан. Та бүхэн минь хүлээж байгаарай хэмээн онцлон хэлжээ. Одоогийн байдлаар Аватар 3 2024 оны 12 дугаар сарын 20-нд, Аватар 4 2026 оны 12 дугаар сарын 18-нд, Аватар 5 2028 оны 12 дугаар сарын 22-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Харин Аватар 6 болон 7-г хэдий санааг нь олсон ч албан ёсны гарах мэдэгдлийг түр хойшлуулаад байгаа юм. Аватар 2-ийн үйлд явдалд ойд болон усанд амьдардаг хоёр өөр Нави овгийнхны талаар өгүүлдэг. Хоёр овог аль аль нь амар амгалан амьдрах бөгөөд хүн төрөлхтөн газар нутгийг нь булаан авахаар хүчирхийлэх үед газар нутаг, үр хүүхдүүдээ хамгаалан тэмцдэг. Тэгвэл 3-р ангид танилцуулах Нави овгийнхон нь огт эсрэгээрээ хорон санаат талынхан байх гэнэ. |
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ