Н.Алтанхуяг: Надад Бэрэн группт таньдаг хүн байхгүй. Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй
2023-01-16 11:17:00
Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Сонсгол өнөөдөр төрийн ордонд сонсгол эхэллээ.
Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын дөрвөн гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарыг яллагдагчаар татагдсан.
Тэгвэл өнөөдрийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хувь хүнийхээ хувьд би нэг ч төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй гэдгээ хэллээ.
Тэрбээр, "Энэ хэрэг 2018 оноос хойш явж байгаа. Би сайн мэдэхгүй байна. УИХ дээр бүрэх эрх түдгэлзүүлнэ гэхээс гурав хоногийн өмнө намайг уг тогтоолоор яллагдагч болгосон. Н.Батбаяр та хоёр энийг өгчихсөн юм байна гэдэг. 2013 оны долдугаар сарын 8-ны өдөр бодлогын зөвлөлийн 12 дугаар хурал гэж болсон. Би энэ материалыг та бүхэнд өгөөгүй. Гурван хурал дамжуулаад төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих үү үгүй юу гэж ярьсан. Хамгийн сүүлд долдугаар сарын 9-ны өдөр Засгийн газарт оруулж ирээд, ерөөсөө төмөрлөгийн үйлдвэрийг дэмжье Монгол Улс аль болгон арматурын үйлдвэргүй суух вэ гээд бодлогын шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хувь хүнийхээ хувьд би нэг ч төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг төгрөгийн зээл өгүүлээгүй. Бэрэн группт надад таньдаг хүн байхгүй. Ийм улаан, цайм юманд Бэрэн группт давуу тал олгосон гээд байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн асуудал биш" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ